erelchin
ta endees nadad tonioldso bolon minii medsen zuiluudiig bas bus zuiluudiig oloh bolno
залуусаа завтай бол нэг сонирхолтой таавар таагаарай
Дээр үед нэгэн бадарчин хол газрыг туулж ядарсанаас замд таарсан нэгэн айлд оров. айлын авгай сайхан зантай хүн байсан тул бадарчинг хоол цайгаар дайлж хол ойрын яриа өрнүүлж байлаа. гэтэл гаднаас нэг жаахан хүү орж ирэв. бадарчин айлын авгайгаас энэ танай хүү юу? гэж асууж гэнэ. хариуд нь үгүй. энэ манай хүүгийн хүү, нөхөрийн маань дүү болох хүүхэд байгаа юм. гэж хариулжээ. бадарчин учирыг нь ололгүй айлаас гарч замдаа бодож явсаар учирыг нь олжээ? энэ ямар учиртай вэ?
Дэлхийн говь цєл бvхий газар нутгийн 65 хувийг эзлэх 13 сая хавтгай дєрвєлжин километр нутагт 40 шахам улс оронд 20 шахам сая толгой тэмээ vржvvлэгдэн ашиглагдаж байдаг байна. Дэлхийн нийт тэмээний 76 хувь нь Африк тивийн 18 улсад, 24 хувь нь Ази тивийн 20 шахам улс оронд байгаагийн дээр дэлхийн бvх тэмээний 90 гаруй хувь нь нэг бєхт /дромедор/, 4,3 хувь нь хоёр бєхт /бактерон/ тэмээ эзэлж байгаа.
Хоёр бєхт тэмээ нилээд єндєр сэрvvн уур амьсгалтай нутаг Халимаг, Казах, Киргиз, Алтай, Тува, Буриад, Читa, Хятад, Монгол зэрэг улс орнуудад vржvvлэгдэж, уналга эдэлгээ, ноос, мах, сvvний чиглэлээр голлон хэрэглэгдэж сvvлийн vед уралдаан болон "поло" спортын чиглэлээр єргєн ашигладаг болж байна.
Монгол орон тэмээг анх гаршуулж, гэршvvлсэн ууган орон. Энд єнєєдєр нэг ба хоёр бєхт тэмээний євєг болох зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарсаар л...
Монгол улсад дэлхий дээр байгаа хоёр бєхт тэмээний 30 гаруй хувь нь vржvvлэгдэн амьдарч байна.
Монгол улс 1954 онд 895,3 мянга буюу одоо дэлхий дээр амьдарч буй хоёр бєхт тэмээний тоотой тэнцэх олон тэмээтэй байсан. 2003 оны эцсээр Монгол улс 256,7 мянган тэмээ тоолуулсан нь 1954 оныхоос 3,5 дахин буурч, тэмээний тоо жил дараалан цєєрч ирсэн нь хоёр бєхт тэмээг хамгаалж єсгєх шаардлага зєвхєн Монгол улсад тєдийгvй дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.
Монгол орны мал аж ахуйн нийт бvтээгдэхvvний 3,7 хувь, vvний дотор сvvний 0,5 хувь, ноосны 17 хувь, махны 3 хувийг тэмээн сvргээс ашигладаг. Тvvнчлэн нvvдлийн мал аж ахуйн дотоод тээврийн 25-30 хувийг тэмээгээр гvйцэтгэж, говийн бvсийн малчин єрхийн жилийн орлогын 40 гаруй хувийг тэмээнээс олж байна. Монгол нэг тэмээнээс 5,3 кг ноос авдаг бєгєєд тvvний 80 хувь нь сайн чанарын ноолуурлаг ноос эзэлдэг аж.
Сорихолтой баримт дурдахад, Тэмээний нэг кг цэвэр ноосоор 2,5 м ноосон даавуу, эсвэл 1 м квадрат хєнжил, 1-1,5 ноосон цамц буюу 4 ширхэг хvзvvний ороолт хийдэг. Тэмээ 2 жилд нэг удаа vр тєлєє єгдєг, бараг ихэр тєл гаргадаггvй єсєлт удаантай амьтан гэнэ. Ингэний саалийн хугацаа урт дунджаар 13 сар саалгадаг. Тэмээний сvv бусад малын сvvнээс тослог єндєртэй юугаар ч солишгvй амин дэм, эрдэс бодис, уурагаар баялаг бєгєєд эмчилгээ сувилгааны єндєр ач холбогдолтой байдаг ба нялх хvvхдийн хоол тэжээлд нэн тохиромжтой, бусад малын сvvнээс гашилж муудахгvй удаан хадгалагдах давуу чанартай ажээ.
Саалийн хугацаанд нэг ингэ 250-300 литр сайн чанарын сvv єгдєг. Сvvлийн vед ингэн сvvvний /айраг/ сувилал нээж хvний эрvvл мэндийг хамгаалах ажил эрчимтэй хийгдэх болсон. Монгол улсад ардын уламжлалт селекцээр бий болсон ноос, сvvн ашиг шимээр шaлгарсан Qмнeгoвь аймгийн Галбын улаан, ханын хэцийн хvрэн, Говь-Алтай аймгийн Тeгрeг, Тунгалагийн хос зогдорт хvрэн гэсэн нутгийн шилмэл гурван омгийн тэмээ vржvvлэгдэн, тэмээн сvргийн vндсэн сайжруулагчаар ашиглагдаж байгаа гэнэ.
Иймээс тэмээ гэгч, их говийн эзэн болсон энэ сvрлэг амьтаныг эх орондоо vржvvлж байсан єв уламжлалаа сэргээх зорилгоор засгийн газрын оролцоотойгоор анх тэмээн пологийн тэмцээнийг заан пологоос санаачлан сэдсэн байна. Зарим жуулчдын баазууд тэмээн пологийн єєрийн баг тамирчид, тэмээтэй болж гадаадын жуулчдад сонирхуулдаг болж уламаар энэ нь улс даяар зохиогдох болсон байна.
Монголын Тэмээн Поло Холбооноос 2002, 2003 онуудад улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан ажээ.
2002 оны УАШТ Ємнєговь аймгийн тeв Даланзадгадад 12-р сарын 4-10-нд болж, Ємнєговь, Дорноговь аймгуудын 23 багийн 122 тамирчид спортын ур чадвар авхаалж самбаагаа дайчлан єрсєлдєж Ємнєговь аймгийн Ханхонгор сумын Ц.Саранхvv ахлагчтай баг тамирчид тэмээн пологийн улсын аварга багаар шалгарч шилжин явах "Ижий говь" алтан цом, алтан медаль, мєнгєн шагналаар, удаах байрыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Э.Борхvv ахлагчтай баг тамирчид эзэлж мєнгєн медаль, мєнгєн шагналаар гуравдугаар байрт Ємнєговь аймгийн Манлай сумын Д.Отгонбат ахлагчтай баг тамирчид орж хvрэл медаль, мєнгєн шагналаар шагнагдав. 2003 оны УАШТ Ємнєговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюут толгойн зэс алтны орд газарт 11-р сарын 7-10 нд болж тэмцээнд Ємнєговь, Дорноговь, Дундговь аймгуудын 14 багийн 79 тамирчид оролцон єрсєлдєж тэмээн пологийн улсын аварга багаар Ємнєговь аймгийн Манлай сумын Ч.Идэрбат ахлагчтай баг тамирчид, удаах байрыг Ємнєговь аймгийн Ханхонгор сумын Ц.Саранхvv ахлагчтай баг тамирчид, гуравдугаар байрт Ємнєговь аймгийн Манлай сумын Д.Отгонбат ахлагчтай баг тамирчид орж дээр дурьдсан шагналуудыг авч тэмээн пологийн анхны медалийн эзэд болж байжээ.
2004 оны УАШТ-ийг Дундговь аймгийн Єлзийт сумын нутаг Єєш манханд зохион явуулсан бєгєєд говийн аймгуудад ээлжлэн болсоор энэ удаад Улаанбаатаг хотод анх удаа зохиогдсон нь энэ гэсэн.
Тэмээн пологийн УАШТ-ний vеэр хурдан тэмээний уралдаан, сайхан буур ингэ, атан тэмээ шалгаруулах, тэмээний ноос, сvvгээр хийсэн бvтээгдэхvvний vзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Монголын Тэмээн Поло холбоо нь 2002 оны 2-р сард vvсгэн байгуулагчдын санаачлагаар "Тєрийн бус байгууллагын тухай" Монгол улсын хуулийн дагуу байгуулсан гишvvддээ vйлчлэх тєрийн бус байгууллага аж.
Спортын шинэ тєрєл болох хоёр бєхт тэмээний "Поло" тоглолт нь Монголд тєдийгvй дэлхийд анхдагч юм. Тус спортын тєрлийг монголд хєгжvvлсэнээр
- Монголын Тэмээн Поло Холбоо нь Монгол улс, говь нутгийн vзэсгэлэнт байгаль, дэлхийд ховордож байгаа хоёр бєхт тэмээн сvргийг дэлхий дахинд сурталчлах
- "Поло"-ийн спортын шинэ тєрєл болох "Тэмээн Поло"-г vvсгэн хєгжvvлж тvгээн дэлгэрvvлэх улмаар тэмээн сvргийг єсгєн хамгаалах
- Тэмээн поло спорт тоглоомыг тvшиглэн гадаад дотоодын аялал жуулчлалыг хєгжvvлэх, гадаадын иргэдийн сонирхлыг татаж, Монгол улсад аялал жуулчлалыг хєгжvvлэхэд бодитой хувь нэмэр оруулах
- Тэмээг хамгаалах, хууль эрх зvйн орчинг бvрдvvлэх vйл ажиллагаа явуулах зэрэг ач холбогдолтой гэнэ.
Тэмээн пологийн дvрэм нь Монгол улсын газар нутагт "Тэмээн бємбєг" буюу тэмээн пологийн бvх тєрлийн тэмцээнд мєрдлєг болгодог бєгєєд Тэмээн сvргийг єсгєх, дэлхийд нэн ховордож байгаа хоёр бєхт тэмээг хамгаалах, эртний сурвалжит поло спортын цоо шинэ тєрєл болох "Тэмээн Поло" спорт тоглоомыг Монголд бий болгох, улмаар дэлхий нийтэд тvгээх зорилготой. Тэмээн поло нь тоглолт, журамын хувьд Заан Полотой ойролцоо боловч спорт тоглоомын цоо шинэ тєрєл юм. Vvний оюуны ємчийн ємчлєгч нь УИХ-ын гишvvн Цэрэндашийн Оюунбаатар бєгєєд Монгол улсын Оюуны ємчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байна.
Тэмээн Поло нь нийтийн биеийн тамирын тєрєл болох поло тоглолтын онцлог багийн спорт бєгєєд поло тоглох энэхvv дvрмийг баг тамирчдын хооронд ба аймаг, орон нутгийн болон хотуудын хэмжээнд мєн улсын чанартай уралдаан тэмцээнд болон бэлтгэл сургуулийн vед нарийвчлан мєрдєж байвал зохино. Энэхvv дvрмийг дагаж мєрдvvлэх vvргийг аймаг сумдын ТПХ-ны менежер, тухайн орон нутгаас томилогдсон багийн ахлагч, дасгалжуулагч, шvvгчид тvvнчлэн талбайн шvvгч, ерєнхий шvvгч хvлээнэ. Хэрэв нэгэнт батлагдсан дvрмийг зєрчвєл доорх заалтад тусгагдсан зохих торгууль шийтгэлийг хvлээлгэдаг журамтай ажээ.
Ийнхvv монголын маань говийг чимсэн, эрт галавыг санагдуулам энэ сvрлэг амьтныг єсгєж vржvvлэх тал дээр нийтлэг бодлогыг браих нь зvйтэй. Эс бєгєєс Хятад улс руу тэмээн тавхай авна гэсэн зартай хамт устаж vгvй болоход нээх их хугацаа шаардахгvй л болов уу.
Тэмээн дээрээс нар ойрхоон гэж...
Áè ªìíºãîâü àéìãèéí Ñýâðýé ñóìàíä òºðæ ºññºí. Àëòàéí ñàëáàð ãýãääýã Ãîâüãóðâàíñàéõàí, Õîíãîðûí ýëñ, áàÿíáîð íóðóó ãýýä ë õàðààä ñýòãýë áàõäàì ñàéõàí íóòàã áàéäàã. èíãýýä íóòãèéíõàà òàëààð òàíèëöóóëúÿ.
Баян заг
Даланзадгадаас 80 км, Жуулчин говиос хойш 65 км, булган сумын төвөөс зүүн хойш оршдог загтай хөндийг Баян заг гэдэг. Баян загаас зүүн урагш 6-7км-т эртний хүмүүсийн бууц байдаг. Гантай жилүүдэд ч гэсэн Баян заг нь ямагт ногооноороо байдаг нь сонихрол татам бөгөөд ойр хавийн айл амьтан энэхүү загтай хөндийг тойрон нутаглаж, хур бороо орж ган тайлагддтал хүлээн суудаг ажээ. Эртний бууцууд, чулуужсан мод, олон сая жилийн өмнөх амьтдын яс зэрэг олдвороороо алдартай газар юм. 1921 онд АНУ-ын палентлогийн экспепиц эндээс Азидаа анхны үлэг гүрвэлийн олдворыг олсноор Баян заг дэлхийд танигдах болсон. Энд хэдэн арван жилийн өмнөх үед амьдарч байсан хуягт үлэг гүрвэл, баатар /тарбозавр/ зэрэг үлэг гүрвэл яс олдсон. Баян заг нь үлэг гүрвэлийн олдворт газар гэдгээс гадна өвөрмөц тогтоц бүхий газар юм. Говийн хуурай хөрсөн дээр асар том улаан шавар толгодуудыг хэн нэгэн аваачаад тавьчихсан юм шиг өнгө тогтоц нь сонирхолтой харагддаг. Жаргах нарны гэрэл тусахад улаан толгодууд шатаж байгаа юм шиг улайсч харагддаг нь үнэхээр гайхмаар, үүнээс үндэслэн 1921 онд анх ирж байсан америкчууд энэ газрыг “Flaming Ciffs” буюу “Дүрэлзэн асах толгодууд” хэмээн нэрлэж, дэлхий даяар энэ нэрээрээ алдаршсан.
Эртний бууцууд, чулуужсан мод, олон сая жилийн өмнөх амьтдын яс зэрэг олдвороороо алдартай газар юм. 1923 онд АНУ-ын эрдэмтэн Рой Чепмэн Эндрюсээр удирдуулсан палентлогийн экспедици эндээс Азидаа анхны үлэг гүрвэлийн олдворыг олсноор Баян заг дэлхийд танигдах болсон. Энд хэдэн арван жилийн өмнөх үед амьдарч байсан хуягт үлэг гүрвэл, баатар /тарбозавр/ зэрэг үлэг гүрвэл яс олдсон/хамгийн том олдвор юм/. Энэ экспедици 1923-1928 оны хооронд 14 ширхэг аварга гүрвэлийн яс, 110 ширхэг өндөг гэх мэт олдворуудыг Америкийн Үндэсний түүхийн музейд аваачсан гэж ярьцгаадаг.
Ёлын ам
Даланзадгадаас шулуун замаар 35 – 40 км, тойруугаар 62 км зайд, ёлын ам оршдог. Олон сая жилийн туршид гол горхи үерийн усанд элэгдсээр гүнзгий хэрчигдсэн харанхуй хавцал, ангал, цавчим өндөр хад цохио, сархиа эрэг гуу жалга болсон маш бартаатай атлаа үзэсгэлэнт энэ газарт янгир, ирвэс их бий. Зүүн сайхан уулын суганд орших хадтай хавцал, хоёр талын хананд хад их өндөр учир өвлийн нар бараг тусдаггүй. Аргаль, янгир, ёл шувуу, сарлаг бэлчээрлэн харагдах, зуны ид халуун болох 300, 400- т хайлдаггүй мөс, гол горхи гэх мэт үзэсгэлэнг хослуулсан байгалийг та эндээс харж болно. Ёлын ам нь тунгалаг агаартай, өвөрмц хадаар хүрээлэгдсэн ба арц маш ихээр ургадаг. Уулын амруу машинаар орох боломжгүй, 2 км-ын наана машинаа орхиод морио унуулдаг хүмүүст нэг удаадаа 1000 төгрөг өгч мориор явж болно. Харин гадаадын хүмүүст энэ үйлчилгээ 3000 төгрөг байдаг.
Ёлын амны байгалийн музей
Дархан цаазат Ёлын аманд байрлах байгалийн музей нь 1987 онд байгуулагдсан говийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, одоогоос 250 – 65 сая жилийн өмнө Мезозойн эриний цэрдийн галавын хожуу үетэй холбогдох үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг чулуужсан мод ургамал далай тэнгис байсныг гэрчлэх загас жараахай, сээр нуруутны чулуужсан ховор олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж байна. Хэрэв та манай байгалийн музейгээр зочилбол: Дархан цаазат хавтгай ёл шувуу, тас, сар, хойлог, болон хадны суусар, хярс, үнэг, чоно, аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хулангийн чихмэлүүдийг амьдрах орчинтой нь харуулахын зэрэгцээ мана, гартаам, чүнчигноров, оюу, номин, усан ба утаат болор, баргилт, хайлуур жонш зэрэг хагас эрдэнийн чулуулаг, алт, зэс, молибедин, хар цагаан тугалга, давс, нүүрс, байгалийн будаг зэрэг орон нутгийн ашигт малтмалуудын дээж үзмэрүүдээс говийн ба байгалийн үзэсгэлэнт газруудын тухай ойлголтоо нэмэгдүүлж болно.
Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын залгаа Баян борын нурууны баруун урд, Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар зүүн тийш сунаж тогтсон 180 км урт элсэн манханг Хонгорын элс гэдэг. Монголын нийт нутгийн 2.7 эзэлдэг манхануудын зөвхөн нэг хэсэг нь энэ юм. Хамгийн өргөн газраа 3 - 5 км хүрдэг. Агаар тунгалаг, цэлмэг өдөр энэ хавийн байгаль маш үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруу, Сэврэй уул нь сүрлэг бөгөөд хөх цэнхэр, яг л эртний баатар эрс шиг түүний наагуур сунаж тогтсон Хонгорын элс нуруулдаж хураасан их тариа мэт, араар нь баянбүрд ногоорон харагддаг юм. Дундуур нь сэрүүн горхи урсана. Энэ бүхэн зэрэг цогцолсон үзэсгэлэнт байгалиас та маш сонин мэдрэмж авах болно. Салхи хүчтэй сахилхад онгоц нисч байгаа мэт дуу гардаг тул “ Дуут манхан ” гэж нутгийн иргэд нэрлэдэг. Аймгийн төвөөс баруун тийш 200 гаруй км зайтай, хамгийн өндөр хэсэгтээ 80м хүрэх энэ асар том элсэн манхан нь он удаан жил салхиар туугдан ирсэн гэгдэх бөгөөд хажуухандаа Хонгорын гол өвс ногоотой байх нь сонирхол татдаг. Ирсэн аялагчид орой дээрээс нь доошоо гүйлдэхэд элс нүүж өнөөх алдарт дуу чимээ нь гардаг бөгөөд элсэн дээр хөл нүцгэн явахад бөөрөнд сайн гэж нутгийн хүмүүс хэлдэг.
Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын төвөөс баруун хойш, Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр 1000 м өндөрт орших Ингэн хөөврийн говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200м гүнзий, их ганга жалгатай мөргөцгийг Хэрмэн цав гэдэг байна. Дунд болон шинэ төрмөлийн эриний нуурын зузаан хурдас усны үйл ажиллагаанд угаагдан эвдэрч, олон сархиа бүхий 250 квадрат метр талбайтай, уртаашаа 10 км орчим үргэлжилсэн, өргөөшөө 1км гаруй тогтоц бүхий ганга зоо байдаг. Зарим газраа 200м хүртэл гүнзгий их гангатай ба палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг байна. Хэрмэн цав нь Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай, замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газруудыг үзэх боломжтой. Хэрмэн цавруу хүрэхэд их хэцүү, огт усгүй, хүн амьдардаггүй, үлэг гүрвэлийн олдвороор баялаг газар юм. Хонхор маягийн газар бөгөөд орох “ хаалга ” 2 байдаг гэгддэг, төөрөх, магадлал өндөртэй, зундаа +60 хэм хүрдэг айхтар халуун газар тул “ Үхлийн цав ” гэж ч бас нэрлэдэг. Этгээд хэлбэртэй улаан толгодууд нь Говийн цөл өнө эртний үед их далай байсаныг нотлох мэт оршдог ба Дундад зууны европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтан шиг хэлбэртэй авангард толгодуудыг нэг харсан хүн мартхааргүй гэж Хэрмэн цавыг үзсэн хүмүүс ярьдаг. Хэрмэн цав хүртэлх зам нь маш хэцүү цавд 25 км хэртэй ойртон очих үед замын бартаа бүх ихсэх ба говийн хөрсний хагарал дундуур явж буй учраас 3-4 км замыг 7-8 цаг тулах жишээтэй.
Говьруу аялахад анхаарах зүйлс:
Хэрэв та говьруу аялахаар шийдсэн бол очих газрынхаа ерөнхий цаг агаар, ямар улирал тохиож буй, цаг уурын ямар үзэгдлүүд гарч болох талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Зайлшгүй газарчинтай эсвэл тухайн орон нутгаа сайн мэддэг хүнтэй явах ёстой. Учир нь говь маш өргөн уудам газар нутагтай тул төөрөх, зорисон газраа олохгүй байх магадлалтай
Зүг чигийн баримжаа авах хэрэгслүүд байх нь чухал.
Говийн элсэн дунд явахад машин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой, найдвартай машинтай явах нь чухал.
Говь маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас тухайн явж буй улирлынхаа бэлтгэлийг сайн базаах ёстой. Тухайлбал гал хөсний хэрэгсэл, дулаан хувцас гм.
Уух зүйл, хоол хүнс, түлшийг их нөөцтэй явах хэрэгтэй.
Говийн нөхцөл байдал баримжаа муутай учраас шөнийн аялал аль болох хийхгүй байх, мөн говьд ганц нэгээрээ биш аль болох группээрээ олон машинтай явах нь зүгээр байдаг.
Гэхдээ энэ тайлбараас болж аялалаа бүү зогсоогоорой. Өмнөговь тэр дундаа баруун сумдууд нь өндөр сүрлэг уулс, элсэн манхан, булаг шанд г.м үзсэглэнт сайхан байгаль, ан амьтан, жигүүртэн шувууд, ховор ан амьтан гээд л та харамсахгүй шүү.

